Bayannuur Ilch Travel Co.
Your Subtitle text

10. Los Angeles - Las Vegas - Grand Canyon Tour

   АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР: "БАЯННУУР ИЛЧ” ХХК

    Los Angeles - Las Vegas - Grand Canyon Tour  

- 9 ШӨНӨ \ 10 ӨДӨР  АЯЛАЛЫН ТӨЛБӨР: 3.500 $

Өдөр 1. ЛОС АНЖЕЛЕС. хотын Олон Улсын Нисэх Онгоцны буудал дээр хүрэлцэн ирнэ. Онгоцны буудлаас жуулчдыг тосож аван зочид буудалд нь хүргэж өгнө. Чөлөөт өдөр. Оройн хоол багтсан . Зочид буудал: Crowne Plaza in Los Angeles. 

Өдөр 2. HOLLYWOOD АЯЛАЛ. Энэ өдөр бүхэл өдөржингөө Лос Анжелес хотын Hollywoodдахь Universal Studios-оор аялаж 
өдрийг хөгжилтэй өнгөрөөх болно. Кино оддын сэтгэл хөдлөм адал явдлуудаар дүүрэн тус хотын оддын хачирхалтай адал явдалт кинонуудыг хэрхэн яаж хийж бүтээж байгааг та Universal Studios-д бодитоор нь үзэж танилцах болно. Мөн тэндэхийн олон сэтгэл татам хачирхалтай сонин үйл явдлуудыг харж зугаацах ба Universal Studios-нь таньд мартагдашгүй адал явдлуудыг санал болгохын зэрэгцээ тэндэхийн дэлхийд алдартай хамгийн том кино театр мөн Телевизийн студыг сонирхуулан үзүүлэх гэх мэт олон сонирхолтой адал явдлууд таныг хүлээж байна. Өглөөний цай багтсан. Зочид буудал: Crowne Plaza in Los Angeles . 

Өдөр 3. LОС АНЖЕЛЕС. Энэ өдөр чөлөөт өдөр. Өглөөний цай , Оройн хоол багтсан . Зочид буудал: Crowne Plaza in Los Angeles 

Өдөр 4. LОС АНЖЕЛЕС. Чөлөөт өдөр. Энэ өдөр та тэндэхийн дэлгүүрээр хэсэх боломжтой. Өглөө, Оройн хоол багтсан. 
Зочид буудал: Crowne Plaza in Los Angeles 

Өдөр 5. ЛАС ВЕГАС. Энэ өдөр Лос Анжелес хотоос Лас Вегас хот руу тэндэхийн орон нутгийн онгоцоор явна. Чөлөөт цаг. Өглөө, Оройн хоол багтсан. Зочид  буудал: Circus Circus in Las Vegas. 

Өдөр 6. ЛАС ВЕГАС. Өдөртөө чөлөөт цаг байх ба үдээс хойш RED ROCK CANYON VIP буюу Шөнийн Оддын доор Лас Вегас хотын шөнийн гайхалтай үзэмжийг харан аялана. Тэндээ оройн хоолоо иднэ. Өглөө, Оройн хоол багтсан. 
Зочид буудал: Circus Circus in Las Vegas.

Өдөр 7. ЛАС ВЕГАС – ГРАНД КАНИОН. Энэ өдөрЗочид буудлынхаа үүдний тохилог танхимд аялалын хөтөчтэйгөө уулзаж автобусаар Лас Вэгас Олон Улсын Нисэх онгоцны буудал руу хүргүүлэн Лас Вегасхотоос ГрандКанион луу хөдлөнө . Гранд Канион Нисэх Онгоцны буудлаас аялалын автобусаар Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох үзэсгэлэнт Гранд Канион Үндэсний паркаар аялан тэндэхийн сонирхолтой түүхэн дурсгалт газруудаар зочилно.Аялалын явцад өдрийн хоолоо Гранд Канион Үндэсний Паркд иднэ. Өглөө, Өдрийн хоол багтсан. Зочид буудал: Yavapai Lodge at Grand Canyon National Park 
 
Өдөр 8
. ГРАНД КАНИОН- ЛАС ВЕГАС. Энэ өдөр Хамгаалалтынбүс гэх Өмнөд Ирмэг буюу \ South Rim \ –ийн 1 мийл-ийн гүн хавцал , эгц урагш чиглэсэн нарийн хавцал , өгсүүр дээшлэх шовх хавцал, устаж үгүй болсон галт уул мөн мушгиран эргэлдэх ColoradoМөрөнөөр зочилно. Та энд 25 минутын турш Нисдэг тэргээр Гранд Канион –ий дээгүүр аялаж агаараас Гранд Канион -ий үнэлж барашгүй гайхалтай үзэмж, хил хязгааргүй үзэсгэлэнт байдлыг харах болно. Үдээс хойш ЛАС 
ВЕГАС хотын зүг хөдлөнө. Оройн хоол багтсан. Зочид буудал : Circus Circus in Las Vegas 

Өдөр 9. ЛАСВЕГАС. Чөлөөт өдөр. Энэ өдөр та буудалдаа чөлөөтэй амарч дэлгүүрээр хэсэх боломжтой. Өглөө, Оройн хоол багтсан. Зочид буудал: Circus Circus 
in Las Vegas 

Өдөр 10. ЛАС ВЕГАС.Таны аялалын хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Энэ өдөр та буудалдаа чөлөөтэй амарч дэлгүүрээр хэсэх боломжтой. Оройдоо ЛАС ВЕГАС нисэх онгоцны буудал руу автобусаар хүргүүлн
э.

Аялалын төлбөрт юу юу багтсан бэ ?

Онгоцны буудлаас тосож авах мөн хүргэж өгөх үйлчилгээ, Зочид буудал, Universal Studios- Hollywood-ээр аялах бүтэн өдрийн аялал, ЛОС АНЖЕЛЕС хотын дээгүүр нисдэг тэрэгээр нисэх тусгай аялал, Хот хоорондын аялалын явц дахь тээврийн зардал \ Хот хооронд онгоцоор ниснэ \, STARRY NIGHT- ЛАС ВЕГАС хотын аялал. Хөтөлбөрт заагдсан өдрийн 2 удаагийн хоол, Гранд Канион Үндэсний паркаар аялах аялал, Гранд Канионы дээгүүр нисдэг тэргээр аялах тусгай аялал, Гранд Канион Үндэсний

паркаар аялах автобус тээврийн зардал, Аялалын явц дахь бүх аялалын татварууд зэрэг нь багтсан байна .


Таны аялалын хөтөч, удирдагч "ATI" \ American tours International \ - Компаны Монгол дахь албан ёсны төлөөлөгч "БАЯННУУР ИЛЧ" TRAVEL Компаныг сонгож бидний санал болгож буй гайхалтай аялалд хамрагдан Америк орноор аялсан танд гүнээ талархаж байна. Таны энэ аялал мартагдашгүй гайхалтай дурсамж дүүрэн аялал болсон гэдэгт бид итгэлтэй байна.

                                                                             

Website Builder